Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДИЙН БҮЛЭГ ХОРООНДОО ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОНО

2015-02-13

Дүүргийн ИТХ, Дүүргийн Засаг даргын  дэргэдэх Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, “Тогтвортой амьдрах итгэл” Төрийн бус байгууллага хамтран энэ сарын 13-ны өдөр Дүүргийн “Иргэдийн бүлэг”-ийн зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
 Уулзалтад Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч    Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү нар оролцлоо. Зөвлөлдөх уулзалтыг нээж, Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр, “2012 оноос хойш Дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас иргэдийг худалдан авах ажиллагаанд оролцуулах талаар  нэлээдгүй ажил хийсэн. Иргэдийн бүлэг дүүргийн хэмжээнд аль ч хороонд худалдан авах ажиллагаанд оролцдог байсан. 2015 оноос эл байдалд өөрчлөлт оруулж, Иргэдийн бүлэг зөвхөн бүртгэлтэй, байгуулагдсан хорооныхоо нутаг дэвсгэрт худалдан авах ажиллагаанд оролцохоор болсон” гэдгийг дуулгалаа.
 Уулзалтын үеэр Дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамъяндорж “Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаа, иргэдийн бүлгийг бүртгэх, жишиг баримт бичиг бүрдүүлэх заавар”, Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн Г.Чинсанаа “Иргэдийн бүлгээр хийгдсэн ажлын санхүүжилт түүнийг олгоход бүрдүүлэх баримт бичиг, анхаарах зүйлс”, 17 дугаар хорооны “Бүтээлч үйлс” иргэдийн бүлгийн ахлагч Л.Дашдорж “Иргэдийн бүлгээр хийсэн ажлын сайн туршлага” зэрэг илтгэл тавигдав. Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд  оролцогсод асуулт, хариулт өрнүүлсэн бөгөөд уулзалтад хамрагдсан Иргэдийн бүлгүүдийг ном, гарын авлагаар хангалаа. Дүүргийн хэмжээнд  Иргэдийн 42 бүлгийн 200 гаруй гишүүнтэй юм байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%