Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨРИЙН ОДОН МЕДАЛИЙН ХУР БУУЛАА

2015-02-18

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингэлтэй дүүргийн зарим иргэнийг Төрийн дээд одон медалиар шагнасныг энэ сарын 18-ны өдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү нар дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд гардуулж өглөө.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор “Хар чоно” ХХК-ийн зөвлөх инженер П.Чимэддорж, дүүргийн 17 дугаар хорооны иргэн П.Цогтсайхан, “Алтан гадас” одонгоор 14 дүгээр хорооны Засаг дарга Л.Давийчомбо, 37 дугаар сургуулийн ахмад багш, Ч.Буяа, 15 дугаар хорооны ахмад настан Д.Тунгалаг нарын 13 хүн энгэрээ мялаав.
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 19 дүгээр хорооны ахмад настан Г.Зина, зургадугаар хорооны иргэн П.Алтантуяа, есдүгээр хорооны ахмад настан М.Өлзиймаа,16 дугаар хорооны иргэн Л.Батхуяг, “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилтан Ч.Солонго, “Цэргийн хүндэт медаль”-иар 19 дүгээр хорооны иргэн Н.Бямбасүрэн, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр есдүгээр цэцэрлэгийн аргазүйч Я.Саранчимэг нар шагнуулсан юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%