Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДДЭЭ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2015-02-18

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас баяр, ёслол, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан дүүргийнхээ иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлдэг уламжлалтай билээ. Монголын цагаан сар -Сар шинийн баярыг угтаж, Засаг дарга Д.Ганболдын шийдвэрээр нэр бүхий иргэдэд эмчилгээний болон өргөө цагаан гэрийн тусламж, дэмжлэг үзүүлэв. Уг арга хэмжээний хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд нар 13 дугаар хорооны иргэн Н.Оюунчимэг, 15 дугаар хорооны иргэн Ч.Цэрмаа, есдүгээр хорооны иргэн О.Долгор нарын есөн хүнд эмчилгээний зардлын мөнгөн тусламж, 19 дүгээр хорооны иргэн Д.Энэбиш нарын хоёр иргэнд өргөө цагаан гэрийн тусламж үзүүллээ.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%