Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Тэмээчдийн зөвлөгөөн, Тэмээн соёлын өдөрлөг-2015” өнөөдөр хаалтаа хийнэ

2015-02-25

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  баталсан  “Тэмээ”  дэд  хөтөлбөрийн хүрээнд “Тэмээчдийн зөвлөгөөн-Тэмээн соёлын өдөрлөг”-ийг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Өдөрлөг өчигдөр буюу 02-р сарын 24-ны өдөр “Тэмээчдийн зөвлөгөөн”-өөр эхэллээ. Дорнод Политехник коллежийн хурлын танхимд зохион байгуулсан “Тэмээчдийн зөвлөгөөн”-д Булган, Гурванзагал, Баянтүмэн, Сэргэлэн, Цагаан-Овоо зэрэг 10 сумын тэмээчид оролцов. Зөвлөгөөнөөр “Тэмээ” дэд хөтөлбөр болон тэмээ өсгөн үржүүлэх тухай илтгэл  тавьж, тэмээчдийн санал,  бодол,  учирч буй хүндрэл бэрхшээлийг  сонсож, шинээр болон урьд нь хэрэгжүүлж байсан санаачилга, туршлагаа хуваалцлаа.  Зөвлөгөөнөөс зөвлөмж гарган нийт малчдад хүргүүлэх аж. Мөн энэ үеэр Тэмээчдийн холбоог байгуулсан байна. Өдөрлөг өнөөдөр аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ. Энэ үеэр Тэмээн цуваа, галын тахилга, 12 жил дуудах, урлагийн үзүүлбэр, буйл зорж ногт зангидах тэмцээн, ганган тэмээ шалгаруулах уралдаан, эмнэг тэмээ сургах, ботгоны урамшуулал гардуулах, тэмээн поло зэрэг арга хэмжээнүүд болох юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%