Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧТАЙ 2015 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2015-02-26

Дүүргийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагчтай салбар хариуцсан Орлогч, төсвийн шууд захирагч нар өнөөдөр Үр дүнгийн гэрээ байгууллаа.Уг арга хэмжээ Засаг даргын салбар хариуцсан орлогч нарын нийгэм эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаан үр дүнгийн гэрээ шинэчлэн байгуулахаар эхэлсэн.Засаг дарга Д.Ганболд Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Байгаль орчин ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг нартай үйл ажиллагааны гэрээгээ шинэчлэн батлав.Өмч, газрын харилцааны албаны дарга М.Алтансүх, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга П.Батбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Б.Амгаланбаатар, Замын цагдаагийн тасгийн дарга Х.Мөнхбаатар, Бүртгэлийн хэлтсийн дарга Э.Сувд-Эрдэнэ нартай 2015 оны үйл ажиллагааны гэрээ байгуулавМөн Төсвийн шууд захирагч нарын үр дүнгийн гэрээг Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны дарга А.Зул, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Дамцагдорж, Дотоод аудитын албаны дарга Ц.Жаргалтай, Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамъяндорж, Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Мэндбаяр, НХҮХ-ийн дарга Ц.Энхболд, ХХ-ийн дарга Б.Ганпүрэв, ХГБХТ-ийн дарга А.Ганбат, ЭМТ-ийн дарга Ц.Лхагва, БТСХ-ны дарга Р.Очирпүрэв, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, Албан бус Насан туршийн боловсролын төвийн дарга Д.Нарантөгс нартай байгууллаа.
Засаг дарга Д.Ганболд “ Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын харъяа хэлтэс, албад, төв 2014 онд гэрээгээ белүүлж амжилттай ажилласанд баяр хүргээд 2015 оны Үр дүнгийн гэрээгээр ямар ажил, бүтээн байгуулалт өрнүүлэхээ баталгаажууллаа” гэж онцолсон.
Үдээс хойш үргэлжлүүлэн Төрийн өмчийн 14, Төрийн бус өмчийн 9 сургууль, төрийн өмчийн 22, төрийн бус өмчийн 26 цэцэрлэгтэй Үр дүнгийн гэрээ хийв. Түүнчлэн Засаг дарга Д.Ганболд, Эрүүл мэндийн төвийн дарга О.Лхагваа нар Өрхийн Эрүүл мэндийн 16 төвийн дарга нартай гурвалсан гэрээ байгуулсанаар арга хэмжээ өндөрлөлөө. Засаг дарга Д.Ганболд боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөлөлд Монгол Улсыг Оюу толгой, Тавантолгой биш оюунлаг, боловсролтой, эрүүл, чийрэг Монгол хүн хөгжүүлнэ” гэдгийг онцлон хэлж байв.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧЛЭВ

Дүүргийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагчтай салбар хариуцсан Орлогч, төсвийн шууд захирагч нартай Үр дүнгийн гэрээ байгууллаа. Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Байгаль орчин ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг нартай үйл ажиллагааны гэрээгээ шинэчлэн батлав.




ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
Төсвийн шууд захирагч нарын үр дүнгийн гэрээг Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны дарга А.Зул, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Дамцагдорж, Дотоод аудитын албаны дарга Ц.Жаргалтай, Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамъяндорж, Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Мэндбаяр, НХҮХ-ийн дарга Ц.Энхболд, ХХ-ийн дарга Б.Ганпүрэв, ХГБХТ-ийн дарга А.Ганбат, ЭМТ-ийн дарга Ц.Лхагва, БТСХ-ны дарга Р.Очирпүрэв, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, Албан бус Насан туршийн боловсролын төвийн дарга Д.Нарантөгс
   
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
Өмч, газрын харилцааны албаны дарга М.Алтансүх, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга П.Батбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Б.Амгаланбаатар, Замын цагдаагийн тасгийн дарга Х.Мөнхбаатар, Бүртгэлийн хэлтсийн дарга Э.Сувд-Эрдэнэ нартай 2015 оны үйл ажиллагааны гэрээ байгуулав.



 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%