Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хурлын "Хишиг өдөр" болж байна

2015-03-05

Монгол улсад тогтмол хэвлэл үүссэний 102 жилийн ой 3-р сарын 06-ны өдөр тохионо. Мөн энэ онд Дорнод аймагт Тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан "Хишиг өдөр" нэвтрүүлгийг бэлтгэж байна. Хэвлэлийнхэн үдийн өмнө Хурлын ажлын албан дээр ажиллаж, үдийн дараа Тэргүүлэгчдийг төлөөлөн хуралдах юм

              

                

            


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%