Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Тэргүүлэгчид хуралдаж байна

2015-03-14

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 72.7 хувийн  ирцтэй эхэллээ. Хуралд аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, Тэргүүлэгч П.Мөнхтөр, Д.Шинэбаяр, С.Итгэл, Г.Болдбаатар, М.Бас-Эрдэнэ, С.Мөнгөнбат, Ш.Баттөмөр нар оролцож байна. Эхний хэлэлцэх асуудал  төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай асуудлыг 100% дэмжлээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлыг тодотгох тухай хэлэлцэж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%