Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БИНХ-ын дарга, Тэргүүлэгчдэд сургалт зохион байгууллаа

2015-03-16

2015 оны 03 дугаар сарын 16.
ИТХ-ын ажлын албанаас БИНХ-ын тухай ерөнхий ойлголт, хууль эрх зүй, бичиг хэргийн стандарт бүрдэл сэдвүүдээр сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд Онон, Барх, Хурх, Норовлин багийн ИНХ-ын дарга Тэргүүлэгч гишүүд нийт 16 иргэн хамрагдсан бөгөөд сургалтаар:
- ИТХ-ын дарга Д.Гансүрэн - Сургалтыг нээлт
- ИТХ-ын ажлын албаны ажилтан Б.Ууганбаяр - БИНХурал, хууль эрх зүйн орчин 
- ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Хоролмаа - Баримт бичгийн боловсруулалт, стандарт
- Онон багийн ИНХ-ын дарга Б.Сүхбаатар - Онон багийн ИНХ-ын дотоод зохион байгуулалт, ажлын туршлага сэдвүүдээр мэдээлэл хүргэж сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө.сумын хэмжжэнд шинээр нэвтрүүлж буй зарлан мэдээлэх сүлжээг ашиглан багийн иргэдэд мэдээлэл түгээх, багийн ИНХ-ын ирцийг бүрдүүлэх, бусад багуудтайгаа харилцан уялдаа холбоотой хамтран ажиллах, иргэдэд хууль эрх зүйн тухай ойлголтуудыг тухай бүр хүргэж ажиллах шаардлагатай байна гэсэн саналууд дээр нэгдсэн үр дүнтэй ажил боллоо хэмээн дүгнэлээ.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%