Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хуралдаан үргэлжилж байна

2015-03-17

09:45 минутад завсарласан хурал 12:13 минутад 28 төлөөлөгч, 80% ирцтэй эхэллээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу  “Зохион байгуулалтын тухай” асуудлыг Монгол ардын намын бүлгийн дарга С.Мөнгөнбат танилцуулав.   Асуух асуулттай төлөөлөгчдийн эхэнд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.Энхболд мэдэгдэл хийлээ. Дорнод аймгийн Ардчилсан намын Зөвлөлдөх зөвлөлийн хурлын тогтоолоор төлөөлөгч С.Итгэл, С.Ганбат, Г.Болдбаатар, Д.Ганцогт, Д.Зоригтбаатар нарыг эргүүлэн татсан тул хуралдаанд таслах эрхгүй оролцож байгааг мэдэгдэн хуралдааныг орхилоо. “Зохион байгуулалтын тухай” асуудлаар аймгийн Засаг дарга С.Ганбатыг огцруулах тухай хэлэлцэж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%