Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн Засаг даргыг огцруулах тухай тогтоолын төслийг батлав

2015-03-17

Аймгийн Засаг даргыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Монгол ардын намын бүлэг 15 минутын завсарлага авлаа. Завсарлагааны хугацаа дуусаж хуралдаан үргэлжлэхэд Монгол ардын намын бүлгийн дарга С.Мөнгөнбат тогтоолын төсөл дэх огцруулах үндэслэл, хуулийн заалтыг тайлбарлав. Үүний дараагаар аймгийн Засаг даргыг огцруулах тухай тогтоолын төслийг батлах санал хурааж, 18 төлөөлөгч гар өргөн дэмжлээ. Тогтоолыг Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%