Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Халхгол сумын Ялалт багийн ЕБС-ийг МУ-ын нэрт дипломатч Б.Жаргалсайханы нэрэмжит болгов

2015-03-17

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х  хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Халхгол сумын Ялалт багийн ЕБС-ийг нэрт дипломатч Баярын Жаргалсайханы нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжин баталлаа. Б.Жаргалсайхан нь 1915 онд Дорнод аймгийн Халхгол сумын нутагт төрсөн. Тэрээр Монгол улсын гадаад харилцааны салбарт 1941 оноос эхлэн 40 гаруй жил ажиллахдаа Засгийн газрын протоколын эрхлэгч, Гадаад явдлын яамны ёслолын хэлтсийн дарга, нэгдүгээр орлогч сайд, сайд, МАХН-ын төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга, БНМАУ-аас БНХАУ, БНСЧСУ, БНФУ, АБНЕУ, Алжир улс, БНЭУ-д суугаа элчин сайд, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч зэрэг өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж байжээ. Монгол улсын Гадаад харилцааг хөгжүүлэх, олон улсын байр суурийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь төр, засгаас өндрөөр үнэлж “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” дипломат дээд цол хүртээжээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%