Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Тусгаар тогтнолын талбайд Маршалын морьт хөшөөг босгоно

2015-03-17

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит Х хуралдаанаар Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөг Тусгаар тогтнолын талбайд босгох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол улсын Өрлөг жанжин, Хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн морьтой хөшөө босгох саналыг 2014 оны 11 сард “Тал нутгийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн хурлаас санаачлан, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар, аймгийн Засаг дарга С.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр нарт албан тоот хүргүүлсэн байна. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 44 дүгээр хурлаас Баянтүмэн хотыг Маршал нэрээр нэрлэх нь ач холбогдолтой хэмээн үзэж, Ардын хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан 1941 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянтүмэн хотыг Чойбалсан хот хэмээн нэрийджээ. Маршалын хөшөөг анх 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Монгол улсын их  сургуулийн урд байрлуулж, дараа жил нь буюу 1947 онд Дорнод аймгийн хуучнаар аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа буюу одоогийн Музейн урд талбайд босгосон байдаг. Түүнээс хойш Маршалын мэндэлсний 110 жилийн ойгоор түүний төрсөн нутаг Чойбалсан суманд хөшөө босгосон түүхтэй. Энэ  жил Өрлөг жанжин, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаатай уялдуулан түүний гэрэлт хөшөөг Дорнод аймгийн Чойбалсан хотын төв цэг Тусгаар тогтнолын талбайн гол цэгт босгох нь Монгол улсын цорын ганц Маршалаа алдаршуулах, Монгол улсын тусгаар тогтнолыг тунхаглан, бэхжүүлэхэд оруулсан гавьяа, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд манлайлан оролцсон баатарлаг түүх, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үе, залуучууддаа мэдрүүлэх, зөв ойлголт өгөх зэрэгт ихээхэн ач холбогдолтой. Хөшөөний нийт өндөр суурьтайгаа 6 метр, суурийн хоёр талд Ардын хувьсгалын анхны долоогийн хурал хийж байгаа зураг, нөгөө талд Халхын голын дайны түүхэн ялалтыг харуулсан зураг, урд талд нь “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг Та нарт үлдээв. Х.Чойбалсан” гэдэг өгүүлбэрийг товойлгон дүрслэх ажээ. 1939 оны Халхын голын байлдааны  ялалтын парад хүлээн авч байсан түүхэн фото зургаар хөшөөний макетыг хийлгэсэн бөгөөд уг фото зурагт Маршал Будённы бэлэглэсэн тоомсог морьтой байсныг иргэдээс гаргасан саналын дагуу Монгол морьтой байхаар оруулсан байна. Нийт зардлыг хиймэл чулуугаар урьдчилан тооцож үзэхэд 98 сая төгрөг болж байгаа бөгөөд суурийн цутгалт ороогүй байгаа болно. Эдийн засгийн байдал хүнд байгаа өнөөгийн нөхцөлд Морьт хөшөөг хандиваар босгох юм байна. Аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн дэмжиж, баталлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%