Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“АХМАДАА ХҮНДЭТГЭЕ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2015-03-14

Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хороо, Ахмадын холбоотойгоо хамтран “Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд 3-р сарын 14-нд зохион байгууллаа.
Арга хэмжээнд дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Монгол Ардын Намын хорооны Ахмадын холбооны дарга Сэдэд, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ж.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс, дүүргийн 19 хорооноос Монгол Ардын Намын ахмад гишүүд оролцлоо. Хүндэтгэлийн арга хэмжээг дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нээв.
Мөн Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, дүүргийн Монгол Ардын Намын хорооны Ахмадын холбооны дарга Сэдэд нар үг хэллээ. Энэ үеэр 19 шинэ гишүүнд   намын батлах гардуулж, дүүргийн ахмадууд, ерөнхий боловсролын сурагчид уран бүтээлээрээ ахмадууддаа бэлэг барилаа. Дүүргийн ахмадууд өөрсдийнхөө хийсэн гутал, хувцас, бэлэг дурсгалын зүйлс зэрэг бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан юм.










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%