Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУРАГЧИД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2015-03-18

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас зохион байгуулсан “Цэрэг-Эх орны алба” өдөрлөгийн хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын 12 сургуулиас тус бүр 10, нийт 120 сурагч Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ 3-р сарын 10-нд боллоо.
Сурагчид Монгол цэргийн музейг үзэж сонирхоод, хоёр хэсэгт хуваагдан аяласан. Эхний хэсгийг дүүргийн Цэргийн штабын офицер, дэд хурандаа Л.Мөнхбат ахалж Зэвсэгт хүчний 032-р анги, Батлан хамгаалах яамны Хар сүлдний өргөө, хоёрдугаар хэсгийг дүүргийн Цэргийн штабын дарга дэд хурандаа Ж.Даваарагчаа ахалж, Зэвсэгт хүчний 014, 353-р ангийн үйл ажиллагаатай танилцуулсан байна.










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%