Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ж.ОДГИЙВ: ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХОД ТУСАЛЖ, ДЭМЖДЭГ ХҮМҮҮСТ БАЯРЛАЖ ЯВДАГ

2015-03-18

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны өндөр настан, холын зайн гүйгч, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны “Эрүүл мэндийн гүйлтийг эрхэмлэгч иргэн” өргөмжлөлт Ж.Одгийвтой ярилцлаа.
-Та хэдэн жил гүйлтийн спортоор хичээллэж байна вэ?
-1997 оноос эрүүл мэндэд сайн гэж гүйж эхэлсэн ч одоо бол дуртай спорт маань болж хувирсан. Даян дэлхийн эв найрамдлын галт бамбарт буухиа гүйлтэд оролцож, Өмнөговь аймгийн Даланзадгадаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, мөн Улаанбаатар-Өвөрхангай-Архангай-Булган-Дархан-Уул-Сэлэнгийн нутгаар, Хэнтий аймгаас Хавиргын боомт хүртэл гүйсэн.
-Гадаадын улс орнуудад хэдэн оноос гүйлт, тэмцээнд оролцов?
– Анх 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны 4 хотоор дамжин, Манжуураар ОХУ-ын хил давж нийт 40 хоног гүйж, 4000 км зам туулсан. 2012 онд Өрнө-Дорнын уулзвар нэртэй гүйлт болоход ОХУ-ын нутгаар Уралын нуруу дагуу гүйж, Казахстаны Астанад очиж байв.
2013 онд Австрали тивд болсон Даян дэлхийн эв найрамдлын галт бамбарт буухиа гүйлтийн төгсгөлийн хэсэгт оролцож Сиднейгээр дамжин 1500 км зам туулж, нийслэл Канберра хотод нь очиж өндөрлүүлж байлаа.
-Тамирчин хүнд дасгал сургуулилтаас гадна гадаадын улс оронд уралдаан тэмцээнд оролцоход замын зардлаас эхлээд санхүүгийн бэрхшээл тулгардаг. Та хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Өвөөгийнх нь тэтгэвэр өдөр тутмынхаа амьдралын хэрэгцээнд л таарна шүү дээ. Гадаадын улс оронд тэмцээн уралдаанд оролцохоор явахад Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Биеийн тамир спорт хорооны хамт олон тусалж, дэмжиж, урам хайрладаг юм.
2010 онд БНХАУ-аас ОХУ руу гүйхэд 150.000 төгрөг, 2012 онд Казахстаны Астана хот хүртэл гүйхэд 1 сая төгрөгөөр, 2013 онд Австралид очих замын зардалд 500 мянган төгрөгөөр дэмжиж, тусалсанд өвөө нь одоо ч баярлаж явдаг юм.
2014 онд хойд Америкт болсон Даян дэлхийн эв найрамдлын галт бамбарт буухиа гүйлтэд оролцож Канад-АНУ-ын хэд хэдэн хотоор дайрсан. Энэ гүйлтэд оролцоход Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Капитал банк, МАКС группын хамт олон тусалсан. Дүүргийн удирдлага, байгууллагууд ингэж тусалж дэмжиж байхад итгэлийг нь алдахгүй юмсан гэж улам их хичээдэг.
-Ойрын хугацаанд ямар уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?
-Ирэх дөрөвдүгээр сард АНУ-ын Нью-Иорк хотод 6 өдрийн хэт холын зайн марафон гүйлтийн тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. 3000 миль буюу 5000 км зам туулах юм. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд намайг хүлээн авч уулзаж, санал бодлыг   минь сонсч, 1 сая гаруй төгрөгөөр дэмжиж тусалж байна.
Дүүргийн Засаг дарга өөрөө хүлээж авч уулзахаас илүү хүндэтгэл, итгэл гэж юу байх вэ. Нью-Иоркт болох гүйлтэд амжилттай оролцож ирээд 12, 24 цагийн гүйлтийн Монгол Улсын Аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
Энэ төрлийн тэмцээнийг 2014 оноос зохион байгуулсан ч би гадаадад тэмцээнд яваад оролцож чадаагүй юм. Гүйлтийн спортоор хичээллэснээс хойш 50 орчим тэмцээнд оролцож, 25-26 медаль, 6 цом авчээ. Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай байна.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%