Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Бизнесээ амжилттай удирдахуй”-д суралцаарай

2015-03-23

“Хэцүү ажилтныг хэрхэн удирдах вэ?”
ЖДҮ, ААН, байгууллагын эрхлэгч танд “Хэцүү ажилтныг хэрхэн удирдах вэ?”, “Компани дээрээ өөрчлөлт сайжруулалтыг яаж хийх вэ?”, “Бизнесийн гүйцэтгэлийг хэрхэн сайжруулах вэ?” зэрэг толгой гашилгам олон бэрхшээлтэй асуудлууд тулгардаг бизээ. Энэ бүх асуултдаа хариулт авч “Бизнесээ амжилттай удирдахуй”-д суралцахыг хүсэж байна уу. Тэгвэл энэ талын мэдлэг, мэдээлэл, зөвлөгөө өгөх менежментийн сургалт зөвлөгөө 03-р сарын 25-ны өдөр 09:00-13:00 цагийн хооронд явагдана. Та бүхэн сургалтаар дээрх асуултууддаа хариулт аваад зогсохгүй “Борлуулалтын менежмент, борлуулалтыг нэмэгдүүлэх тактикууд”, “Харилцагчийн үйлчилгээг хөгжүүлэх нь” зэрэг сэдвээр илтгэл, мэдээлэл сонсож, зөвлөх үйлчилгээ авсан байгууллагын туршлагаас хуваалцах болно. Сургалт, зөвлөгөөнийг "Бизнес Экселенс" ХХК-ийн Зөвлөх, Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн Гүйцэтгэх захирал А.Алтантуяа, ""Нэкст Вэйв" ХХК-ийн Зөвлөх О.Одхүү нар явуулна. Дорнод Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж буй дээрх сургалтын талаарх илүү дэлгэрэнгүйг 8809-3345, 9916-0107 утсаар лавлах боломжтой.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%