Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-аар хэлэлцүүлэг хийв

2015-03-24

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийн хэлэлцүүлгийг 3 дугаар сарын 24-ний өдөр “Бишрэлт” рестораны хурлын танхимд зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэг нь хуулийн төсөлд иргэд хөдөлмөрчид, аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчдоос санал авч, хэлэлцүүлэх замаар шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хуулийн төслийн оновчтой байдлыг хангах зорилгоор хийгдэж буй юм.
Хэлэлцүүлэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн менежер, хүний нөөцийн ажилтнууд, хувиараа бизнес эрхлэгч, ажил олгогч эзэд, хөдөлмөрийн харилцаанд оролцогч иргэд оролцсон бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж үг хэлэв.  
Хөдөлмөрийн яамны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ч.Янжинхорлоо, Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ш.Маяа нар иргэдэд хуулийн төслийн талаар танилцуулж, мэдээлэл өглөө.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба хэлэлцүүлэгт оролцогчдоос тавьсан санал хүсэлтийг нэгтгэн хууль санаачлагч, боловсруулагчдад албан ёсоор хүргүүлэх юм.












Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%