Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ажлын хэсэг хуралдана

2015-04-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хавирга-Архашаатын хилийн боомтоор 8 хүртэлх хүний суудалтай автомашиныг саадгүй нэвтрүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг маргааш буюу 03-ны өдрийн 14:00 цагт Тэргүүлэгчдийн танхимд хуралдана.  Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрэлбаатар, Нарийн бичгийн даргаар ахлуулан аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, гишүүдэд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Итгэл, Ц.Баярцогт, аймгийн Гаалийн газар, Авто тээврийн үндэсний төвийн Дорнод салбар, Иргэний  харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын Зүүн бүс дэх газар, Цагдаагийн газрын дарга нар ажиллаж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%