Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

2015-04-07

Дүүргийн Зам, тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн ээлжит хуралдаан 4-р сарын 7-нд боллоо. Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү ахлан ажилладаг бөгөөд 2015 оны 2-р улиралд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.
Нийслэлийн Засаг даргын А/97 дугаар захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, явган зорчигчийн гарцыг тодорхой болгох, тэмдэг, тэмдэглэгээг сэргээн засварлах, явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарлах хайс, хашлага хийж, байрлуулах зэрэг ажил хийх юм байна.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%