Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Байгаль орчин, газрын тос, уул уурхайн бодлогын хороо хуралдлаа

2015-04-10

           Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, газрын тос, уул уурхайн бодлогын хороо энэ сарын 10-ны өдөр хуралдлаа. Хуралд Хурлын дарга Р.Зоригтбаатар, Бодлогын хорооны дарга Т.Төмөрбаатар, гишүүн Б.Буяндэлгэр, Н.Батзориг, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Батхуяг, Бодлогын хороо хариуцсан ажилтан Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
Хурлаар Газар нутгийг тусгай хамгаалалтад авах санал хүргүүлэх тухай, Матад болон Чойбалсан сумын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай, “Хариуцлагатай уул уурхай-Орон нутгийн хөгжил” форум зохион байгуулах тухай хэлэлцлээ.
Мөн хурлаар “Эко системд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн мэдээлэл,  Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын  1-377 дугаартай албан бичиг, Монгол улсын Засгийн газрын тогтоол. “Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/136 дугаартай албан бичигтэй тус тус танилцлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%