Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумдын Хурлын Нарийн бичгийн дарга нар чадавхижиж байна

2015-04-14

           Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сумдын Нарийн бичгийн дарга нар Улаанбаатар хотноо сургалтад хамрагдаж байна. Уг 2 өдрийн сургалтыг “Хувь хүний хөгжлийн институт”-ээс “Шинэчлэлийг хамтдаа бүтээхүй”, “Энгийнээр удирдахуй”, “Ухаалаг харилцаа-Амжилтын эхлэл” гэсэн 3 багц сэдвээр зохион байгуулж байгаа ажээ. Сургалтад манай аймгийн 14 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга нар оролцож байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%