Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал" сэдвээр сургалт зохион байгуулагдлаа

2015-04-16

2015 оны 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд сумын иргэний танхимд Байгаль орчны сайдын зөвлөх, "Коконет" байгаль хамгаалах сүлжээ төрийн бус байгууллагын тэргүүн Г.Гансүх "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, төрөөс тусгай хамгаалалттай бүс нутаг эко бүс нутгийн талаар баримтлах бодлого" зэрэг сэдвүүдэр сургалт зохион байгууллаа. сургалтанд нийтдээ төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөллийг хамруулсан 55 иргэн хамрагдсан байна. Мөн иргэдийн сонирхсон асуудлуудаар цөлөөт ярилцлага зохион байгуулагдаж санал бодлоо солилцлоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%