Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт, үнэлгээний хороо хуралдлаа

2015-04-17

     Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт, үнэлгээний хороо өчигдөр хуралдлаа. Хуралд Хурлын дарга Р.Зоригтбаатар, Бодлогын хорооны дарга Л.Хишигтогтох, гишүүн П.Цэрмаа, Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Я.Цолмонбаяр, бодлогын хороо хариуцсан ажилтан М.Цэрэндаваа нар оролцлоо. Хурлаар Төрийн үйлчилгээний технологийг боловсронгуй болгох, шинэчлэх аргыг тодорхойлох талаар аймгийн ИТХ-ын даргын саналыг хэлэлцлээ. Бүх шатны төрийн үйлчилгээ иргэдийн бухимдлыг ихээр төрүүлдэг нь үнэн. Түүгээр зогсохгүй хоцрогдсон технологи хөгжлийн хурдыг сааруулж байдаг. Иймээс төрийн үйлчилгээний технологийг боловсронгуй болгох, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар Хурлын дарга ярьж байлаа. Шинэчлэлийг өөрийн байгууллага дээрээс эхлэн хэрэгжүүлж байгаа аж.

Үүний дараагаар Аймгийн Цагдаагийн газрын дэд даргын “Иргэдээс гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авах журам”- ын төслийг хэлэлцээ. Журам нийтлэг үндэслэл, мэдээлэл хүлээж авах, мэдээллийн үнэлгээ, мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах, журам зөрчсөнөөс үүсэх хариуцлага гэсэн 5 зүйлтэй ажээ. Бодлогын хороо журмын төслийг дэмжин Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар болов. Мөн байгууллага, иргэдээс ирүүлсэн 3 санал хүсэлт, өргөдөл гомдлын тухай тус тус хэлэлцлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%