Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Халхголын наадам эхэллээ

2014-08-19

Халхголын хошуу үүсэн байгуулагдсаны 325 жил, Их бурхант аравнайлсны 150 жил, Вангийн цагаан уулын тахилга,  Халхгол сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээ эхэллээ. Өнөөдөр Вангийн цагаан уулын тахилга болох бол маргааш Хүндэтгэлийн концерт, 8-р сарын 17-нд баяр наадмын нээлт, 6 насны морины уралдаан, хүчит бөхийн барилдаан эхлэх юм байна. Мөн энэ үеэр “Тушаал” драмын жүжиг болон төрөл бүрийн спорт тоглолт, “Халхголын тэнгэр дор” үдэшлэг, Транс шоу зэрэг арга хэмжээнүүд болох ажээ. Харин Их бурхантыг аравнайлах ёслол өчигдөр боллоо.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%