Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтуудыг үе шаттай зохион байгуулна

2015-04-23

        Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2015 оныг “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан.  Энэ хүрээнд Дорнод дээд сургуулиас Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан урт, богино хугацааны сургалтуудыг үе шаттай зохион байгуулах боломжтой талаар аймгийн ИТХ-ын Ажлын албанд саналаа ирүүлэв. Тус сургуулиас 06 сард “ЖДБ-ийн маркетингийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт байгууллагын онцлогт тохирсон төлөвлөгөө боловсруулах аргачлалын сургалт, “ЖДБ эрхлэгчдэд зориулан санхүүгийн тайлан тооцоог Excel программаар программчлах арга зүй” сэдэвт ААН-ийн тайлан баланс болон татварын тайлан гаргаж сурах сургалт, “Албан бичиг хөтлөлтийн сургалт”, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн асуудал” сэдвүүдээр тус тус үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах юм. Мөн байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй орчин үеийн халаалттай байшин барих аргачлалыг зааж, бага орлоготой залуучуудын өрхийн амьжиргааг сайжруулахад нөлөөлөх “Амины тохилог орон сууцыг хямд зардлаар барих боломж” сургалтыг төлбөртэй зохион байгуулах бүрэн боломжтой ажээ. Түүнчлэн мэргэжлийн багш оюутнуудын хамтарсан баг ЖДБ эрхлэгчдийн захиалгын дагуу төсөл боловсруулж, төслийг хэрэгжүүлэхэд заавар зөвлөгөө өгч ажиллах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%