Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д саналаа нэгтгэв

2015-04-28

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачилсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийн шинэчилсэн найруулгад орон нутгийн эмэгтэйчүүдийн төлөөллөөс санал авч хуульд тусгах цахим хэлэлцүүлэг мягмар гарагт боллоо. Цахим хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монголын эмэгтэйчүүдийн сан, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Манай аймгаас ИТХ-ын төлөөлөгч Ч.Урансувд, П.Цэрмаа, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч П.Оюундэлгэр, Б.Оюун-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 


УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: ...”Гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд тулгамдсан асуудал болж байна. Иймээс энэ хуулийг батлуулахын төлөө эмэгтэйчүүд бид нэгдэх ёстой" хэмээв. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Энхжаргал танилцууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх 2004 онд баталжээ. Энэ 10 жилийн хугацаанд авсан сургамж дээрээ суурилан энэ удаагийн хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийг дангаар нь батлаад ямар ч нэмэргүй гэдэг нь зөвхөн сүүлийн 3 жилийн хугацаанд 61 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсанаас харагдаж байгааг энэ дашрамд дурдлаа. Хуулийн төслийн шинэчилсэн найруулга нь 6 бүлэг, 43 зүйлтэй. Үүнийг дагаад бусад хуулиудад өөрчлөлт орно. Ингэснээр хохирогчийг хамгаалах цогц тогтолцоог бүрдүүлнэ хэмээн үзэж байгаа ажээ.


Оролцогчид хохирсон хүмүүсээ хэрхэн яаж хамгаалах, зан үйлийн сургалтыг хохирогч, хүчирхийлэгчдэд явуулах, хохирсон тохиолдолд яаж буцаан нийгэмшүүлэх, мөн биеийн болон сэтгэл санааны хүчирхийллийг адилтган үзэх, шийтгэх хугацааг тодорхой болгох, тэмцэх, хамгаалах тогтолцоог хуулийн төсөлд онцгойлон тусгах хэрэгтэй талаар санал гаргаж байлаа. Ийнхүү Хуулийн төслийн талаар эмэгтэйчүүд цахимаар санал бодлоо солилцож, нэлээдгүй асуудлыг дэвшүүлэн тавьсан. Цахим хурлын хугацаа хүрэлцээгүй тул аймаг, дүүргүүд үлдсэн саналуудаа бичгээр илгээхээр болсон юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%