Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын Тэргүүлэгчдийн наймдугаар хуралдаан боллоо

2015-04-30

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн наймдугаар   хуралдаан 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр  хуралдаж, доорх асуудлуудыг шийдвэрлэв.
Гамшиг ослын цагийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээллийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Хурандаа Я.Жаргалсайхан, Халдварт өвчинтэй тэмцэх дүүргийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлыг  дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ц.Лхагва танилцуулсан нь тус тус дэмжигдэж батлагдлаа.
Мөн Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд иргэдийг оролцуулах, Шагналд уламжлах, Шагнах тухай асуудлуудыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал танилцуулсныг хэлэлцэн шийдвэрлэлээ.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%