Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦОГЦ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БОЛОХ ЗОРИЛГО ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА.

2015-04-28

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, экологийн асуудал эрхэлсэн хорооны гишүүд  2015 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр батлагдсан төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг даргын дэргэдэх онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 10 дугаар анги дээр очиж танилцлаа.


Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Хурандаа Я.Жаргалсайхан гамшиг, аюул ослын байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцууллаа.
Тус хэлтэс нь орон тоогоор 111 хүн ажилладаг. Аврах гал унтраах анги дээр 99 хүн 4 ээлжээр 24 цаг ажилладаг юм байна.
Манай ажил  аврах, гал унтраах гэсэн 2 үйл ажиллагааг зэрэг гүйцтгэдэгээрээ онцлогтой.  Хүнд нөхцөлд ажилладаг учир ажилчид маань ихэнх нь нуруу нугасны өвчтэй болдог талаар Хурандаа Я.Жаргалсайхан онцолж байлаа.
Мөн  албан байгууллага, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд гал юунаас болж гарч байна гэдгийг шууд үзүүлдэг үзүүлэн гаргах,  цогц сургалтын төвтэй болох зорилго тавин ажиллаж байгаа юм байна.















Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%