Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭХ ОРНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙГ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭВ

2015-05-11

2015 оны 05 дугаар сарын 09-ниЙ ӨДӨР.
Аугаа Эх орны дайны ялалтын баярын 70 жилийн ойн өдөр. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 70 сая хүний халуун амийг тасласан Дэлхийн хоёрдугаар дайн Европийн бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр. Энэ өдрийг Батширээтчүүд бид Тоонот толгойд байрлах ахмад дайчдын хөшөө, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд цэцэг өргөснөөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.  Энэхүү арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Хилийн цэргийн 0287-р ангийн Батширээт суман дах 1-р заставын бие бүрэлдэхүүн, сумын иргэд хөдөлмөрчид оролцлоо. Тус арга хэмжээний дараа 1-р заставын хамт олон сумын соёлын төвд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд сурталчиллаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%