Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Орон нутгийн хөгжил ба хариуцлагатай уул уурхай” уулзалт болж байна

2015-05-12

        Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Улз сав газрын захиргаанаас санаачлан, аймгийн ИТХ-ын Байгаль орчин, газрын тос, уул уурхайн бодлогын хороотой хамтран “Орон нутгийн хөгжил ба хариуцлагатай уул уурхай” хамтын ажиллагааны уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. 
Уулзалтад аймгийн ИТХ-ын Байгаль орчин, газрын тос, уул уурхайн бодлогын хороо, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ашигт малтмал, уул уурхай эрхлэгч ААН, байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Уулзалтын гол зорилго нь орон нутгийн байгаль орчны чиглэлийн болон Нутгийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрлөөр цацраг идэвхт  бусад ашигт малтмалын хайгуул, ашиглалт үйл ажиллагаа эрхэлж буй ААН, байгууллага хоорондын ил тод, тодорхой хамтын ажиллагааг бий болгох юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэж заасан байдаг. Энэ дагуу Нутгийн захиргааны байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажээ. Уулзалт 16:00 цагт өндөрлөнө.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%