Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧАНДМАНЬ ОДОН ГАРДУУЛАХ ШАГНАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2015-05-12

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд  дүүргийн хөгжилд бодьтой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа зарим Төрийн албан хаагч, иргэдийг, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал Чандмань одон,  Хурлын Хүндэт өргөмжлөлөөр шагнах шагналын үйл ажиллагаа боллоо. 
Шагналын үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцлоо. 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ  дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдээс ажил үйлсээрээ манлайлж, олон жил Төр захиргааны байгууллагад ард иргэдийнхээ өмнө хариуцлагатай ажил хариуцаж  салбар салбарын төлөөлөлд ажиллаж байсан Төрийн албан хаагч, иргэддээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм хүндтэй шагналаар шагнуулж байгаад нь баяр хүргэж ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
  

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагнал “Чандмань” одонгоор

Д.Батхүү                                       Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан
Д.Янжин                                        Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны “Бат-эвсэг”              
                                                      СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга
М.Мөнхгэрэл                                 Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч                                                                            
Т.Эрдэнэчулуун                             Чингэлтэй дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн
                                                      Хүний хөгжил сан, хүнс тэжээлийн дэмжлэг
                                                      туслалцаа хариуцсан мэргэжилтэн
 Д.Мөнхцэцэг                                  Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны ахмад настан  
Х.Дариймаа                                    Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны ахмад настан
С.Санжааванчиг                              Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан
Ц.Цогтоо                                         Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн    
                                                       Нийтийн Хурлын дарга
Ц.Шатар                                         Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны ахмадын зөвлөлийн дарга
Н.Даваадорж                                  Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны  засаг дарга
Глинда Лий                                    Их хөлгөний Уламжлалыг хадгалах төвийн Номын хөтөлбөрийн багш тус тус Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал Чандмань одонгоор энгэрээ  мялаалаа. 

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Жүбили” ТББ-ын орон нутгийн хөгжлийн ажилтан С.Одончимэг шагнууллаа.












Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%