ХОРИН ДОЛООН ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД СЕРТИФИКАТ ОЛГОСОН БАЙНА.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны гишүүд 2015 оны тавдугаар сарын 11-ны өдөр батлагдсан төлөвлөгөөний дагуу дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Нийгмийн хөгжлийн хэлтэс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаар хийж хэрэгжүүлсэн ажлын 2014 оны тайлан , 2015 оны ажлын төлөвлөгөө танилцууллаа. Өнгөрсөн оны байдлаар 63 төрлийн ажилд 3200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж чадсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг, эхчүүдэд сургалт явуулж нийт 27 эцэг, эхчүүдэд сертификат өгөх сургалтыг зохион байгуулжээ. Хурлын хорооны гишүүд хэлтсийн тайлан төлөвлөгөөтэй танилцаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт боловсролын тал дээр түлхүү анхаарч ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8