Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Удирдан чиглүүлэх ажлын хэсэг хуралдав

2015-05-12

Аймгийн ИТХ-аас 2015 оныг “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Гантулгаар ахлуулсан Бодлогын хороодын дарга нарын бүрэлдэхүүнтэй Удирдан чиглүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Удирдан чиглүүлэх ажлын хэсэг өнгөрөгч мягмар гарагт хуралдаж “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн мэдээллийг сонсож, үйл явцтай танилцлаа. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ орон нутгийн зүгээс бодитойгоор хэрхэн дэмжих тал дээр нухацтай ярилцлаа.
ЖДҮ-ийг дэмжих зээл, зээл олголттой холбоотой асуудал, ямар зээлийн сангууд байдаг, сангийн үйл ажиллагааны мэдээллийг ил тод нээлттэй мэдээлэх, өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар  хийгдсэн ажлуудын санхүүжилтийн гүйцэтгэлийг олгуулах зэрэг ажлуудыг шуурхайлах чиглэл өглөө.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%