50 ГАРУЙ ИРГЭД “МОНГОЛ ТӨРИЙН ТҮҮХЭН МУЗЕЙ” ҮЗЛЭЭ.
“Монгол Төрийн түүхийн музей”-г дүүргийн 9,10 дугаар хорооны иргэдэд үзүүлэх арга хэмжээ 2015 оны тавдугаар сарын 14-ны өдөр боллоо. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсээс тус арга хэмжээг санаачлан зохион байгуулсан байна. Энэ нь иргэдэд Монгол Төрийн үүсэл, мөн чанар, төрт ёсны түүхэн уламжлал, он цагийн шалгарлыг даван хадгалж үлдсэн Монголын Төрийн түүхэнд холбогдох дурсгалууд, бахархалын бэлэг тэмдэг болсон үзмэрүүдтэй танилцуулах, тэдэнд төрөө дээдлэн шүтэх олон зуун жилийн өв уламжлал, эх оронч үзэл санааг төлөвлшүүлэх зорилготой юм. Төрийн ордон дахь “ Монгол Төрийн түүхэн музей”-н үзвэрийг дүүргийн 9,10 дугаар хорооны 50 гаруй иргэд үзэж сонирхолоо. Энэхүү арга хэмжээ нь цаашид бүх хороодын иргэдийг хамруулж зохион байгуулагдах юм байна.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8