Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Талархал илэрхийлж, хамтран ажиллахыг хүсэв

2015-05-22

         Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Солонгос улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зарим орон нутгийн удирдлагуудыг  тус улсын Орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн хөгжлийн хүрээлэнд Төрийн удирдлагын сургалтад хамруулсан. Энэ хүрээнд манай аймгаас аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар болон зарим сумдын Хурлын дарга нар сургалтад хамрагдсан билээ.  Хурлын дарга ирсэн даруйдаа тус хүрээлэнгийн захирал Choi, Dooyeong-д талархал илэрхийлэн албан бичиг илгээлээ. Уг албан бичигт: Улс орны хөгжил, орон нутгийн удирдлагын талаар олон зүйлийг сурч, баялаг туршлагаас судалсандаа туйлын талархалтай байгаагаа илэрхийлэн, цаашид LOGODI байгууллагатай хамтран ажиллаж, аймгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч, ажилтнуудыг тус сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа уламжлан ажлын өндөр амжилт хүсжээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%