Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД “ХАМТДАА ХӨГЖЬЕ” ТАЙЛАН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2015-05-29

Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас “Бид сайн сайханд дагуулна” уриан дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хамтдаа хөгжье” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн тайлан өдөрлөгийн нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Ү.Тэгшбаатар нар оролцлоо.
Арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээв. Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн анхны төгсөгчдөд баяр хүргэж, давхар гагнуурчны мэргэжил эзэмшсэн сурагчдад мэргэжлийн үнэмлэхийг нь гардуулж өглөө. Мөн үеэр Чингэлтэй хайрханы өвөрт гэрэл зургийн түүхэн номыг Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад гардуулж өгсөн юм.












Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%