Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД УРГИЙН БИЧГИЙГ ТӨГС ХӨТӨЛЖ БАЙНА

2015-05-29

Тусгаар тогтнолын талбайд болж буй тайлан өдөрлөгийн үеэр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын уран зургийн үзэсгэлэн, гар урлалын зүйлсийн үзэсгэлэн гарч байна.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар багш,сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэн, урагийн бичгийн хөтлөлтийг үзэж сонирхлоо. Сургуулийн сурагчдаар багш, удирдлагууд нь ургийн бичиг хөтлөлтийг бусад дүүрэг, улсын хэмжээнд ч үлгэр жишиг болохуйц хөтлүүлж, залуу хойч үеийнхнийг сурагч ахуйгаас нь удам судраа мэддэг болгож хүмүүжүүлж байгаа нь сайшаалтай байв. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар сурагчдын ургийн бичиг хөтлөлтийг онцгой үр дүнтэй ажил болсон байна хэмээн сургуулийн удирдлагууд, багш, сурагчдад урам өгч байсан юм.





















Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%