Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 88 ХҮҮХДЭД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

2015-05-30

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж Эх, үрсийн баярын өдрийг тохиолдуулан дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 88 хүүхдийн эмчилгээ, асаргаа, сувилгааны зардалд мөнгөн дэмжлэг үзүүлэх батламж гардуулах арга хэмжээ 5 дугаар сарын 30-нд боллоо.
Мөн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийнхөн оролцов.  Арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нээж хэлсэн үгэндээ , хүрэлцэн ирсэн хүүхэд, багачууд, эх, эцгүүдэд талархал  илэрхийлээд,  иргэдийнхээ эмчилгээ, сувилгааны зардалд зориулсан буцалтгүй тусламж үзүүлэх эрх дүүргийн Засаг даргад хуулийн хүрээнд олгогдсон байдгийг тодотгов.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс зорилтот бүлгийн хүүхдүүдийг эх, эцэг, ах, дүүс, асран хамгаалагчынх нь хамт “Анкор” төвд урин хүүхэд тус бүрийн эмчилгээ, сувилгаа, асаргааны зардалд зориулан мөнгөн дэмжлэг үзүүлэх батламж, гарын бэлэг гардуулж өгсөнд зорилтот бүлгийн хүүхдүүдийн ар гэрийнхэн талархалтай байв.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн  авьяаслаг сурагчдын төлөөлөл үе тэнгийнхэндээ урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм.




























Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%