Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН АХМАДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2015-06-02

2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр. 
Сумын ИТХ-ын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сумын ахмадын аварга шалгаруулах "ГАР БӨМБӨГ"-ийн нээлттэй тэмцээнийг МУ-ын гавъяат дасгалжуулагч Ганболдын Дэмбэрэлсайханы нэрэмжит болгон 2 дах жилдээ түүний хүү хурандаа Д.Алтансүхтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд ИТХ-ын Тэргүүлэгч Г.Ганцогт, Ц.Чинбат, Төлөөлөгч Б.Сүхбат болон ажлын албаныхан оролцлоо. Тэмцээнд эрэгтэй -3, эмэгтэй-3 баг оролцож тойргийн системээр өрсөлдсөн бөгөөд эрэгтэй төрөлд Д.Жаргалсайхан ахлагчтай Батширээт сумын баг алтан медаль, Г.Ганболд ахлагчтай Багануур дүүргээс оролцсон /Батширээт сум/ баг мөнгөн медаль, Б.Батбаяр ахлагчтай Биндэр сумын баг хүрэл медаль, эмэгтэй төрөлд А.Мөнхтуяа ахлагчтай Батширээт сумын баг алтан медаль, ариунмаа ахлагчтай Биндэр сумын баг мөнгөн медаль, Батзаяа ахлагчтай Чингис хотын эрчим клубийн баг хүрэл медаль тус тус хүртлээ.Нийт багийн дүнгээр Батширээт сумын баг тамирчид шилжин явах цомын эздээр тодорсон байна. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%