Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Гадаад харилцаа, аялал жуулчлалын хороо хуралдлаа.

2015-08-21

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Гадаад харилцаа, аялал жуулчлалын хороо Лхагва гаригт хуралдлаа. Тус хуралдаанаар:
  1. Монгол улсын Дорнод аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот дахь Гаалийн байгууллагын удирдлагууд ажлын айлчлал хийх тухай
  2. Дорнод аймгийн аялал жуулчлалын мэдээллийн сангийн тухай танилцуулга
  3. Дорнод аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөний ажлын явцын талаарх танилцуулга
  4. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны албаны мэдээллийн танилцуулга
  5. Аймгийн ИТХ-д хүргүүлсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дахь Консулын газартай Дорнод аймгийн хэлтэс, агентлагуудын хамтран ажиллах саналын тухай
  6. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад Дорнод аймгийн сумдуудад газар эзэмшүүлэх төлөвлөгөөний тухай
  7. Дорнод аймгийн ИТХ-д сумдаас хүргүүлсэн сумдад аялал жуулчлалын төвлөрсөн бүс байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, маршрутын талаарх мэдээлэл
  8. Чингис хааны дэлхийн академиас аймгийн ИТХ-д хүргүүлсэн албан бичгийг танилцуулах тухай
  9. Дорнод аймагт 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Сибирийн тойргийн үндэсний аюулгүй байдлын батлан хамгаалахын асуудал хариуцсан тэргүүн Баир Баисхаланович Жамсуевын ажлын айлчлалын хөтөлбөрийг танилцуулах тухай
  10. Хавирга-Архашаат хилийн боомтыг түшиглэсэн аялал жуулчлалын бүс байгуулах тухай тус тус хэлэлцэж шийдвэрлэв. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%