Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2015-08-24

Манай аймгийн нутагт 2015 оны 04-р сарын байдлаар 26 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 19 гэр байшин, 34 хашаа саравч, 739 толгой мал, 2 сая га хээрийн талбай шатаж байгаль экологит 108 сая, эд материалд 265,8 сая зэрэг нийт 402,7 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн судалгаа байна. 
Мөн 2015 онд гарсан ой, хээрийн түймрийн улмаас сумдын нутаг дэвсгэрийн нилээдгүй хувь нь түймэрт шатсаныг аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдсэн байна. 
Тухайлбал: Баян-Уул сум 40 хувь, Дашбалбар сум 20 хувь, Матад сум 40 хувь, Цагаан-Овоо сум 80 хувь, Халхгол сум 80 хувь, Хөлөнбуйр сум 20 хувь, Чулуунхороот сум 50 хувь, Гурванзагал сум 30 хувь, Чойбалсан сумын 20 хувь нь түймрийн галд шатсан харамсалтай мэдээлэл байна. 
Мөн энэ оны 04-р сард Дашбалбар сумын нутаг Хилийн 898-р тэмдэгтээр ОХУ-аас, Баян-Уул сумын нутагт хлийн 828-р тэмдэгтээр ОХУ-аас түймэр орж иржээ. 
Иймээс Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор сум тус бүрийн хилийн дагуу өвс хадаж, хадлан бэлтгэх аргаар хамгаалалтын зурвас байгуулахыг аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Мөн ОХУ, БНХАУ-тай хил залгаа орших сумдын хилийн бүс нутагт хадлан бэлтгэж, хамгаалалтын зурвас байгуулах ажлыг зохион байгуулахыг айгийн Засаг дарга М.Бадамсүрэнд даалгажээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%