Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Бүртгэлийн байгууллагын 75 жилийн ойн нэрэмжит тугийг аялуулж эхэлсэн байна.

2015-08-25

Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ оны 11-р сарын 23-нд  тохиож байгаатай холбогдуулан газар, хэлтсүүдэд “75 жилийн ойн нэрэмжит туг” аялуулах арга хэмжээг тавдугаар сараас эхэлсэн байна.

Тугийг аймаг, нийслэлийн газар, хэлтсүүд төлөвлөсөн хуваарийн дагуу 14 хоногийн хугацаатай аялуулахдаа бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулахаас эхлээд үйл ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зэрэг олон талын шинэлэг ажлуудыг зохион байгуулах юм байна.

Энэхүү туг Дорнод аймагт энэ сарын  16-26-ныг хүртэл аялаад дуусч байгаа юмаа.

Аймгийн ИТХ-ын дарга энэ үеэр бүртгэлийн газрын ажилчдыг иргэдэд түргэн шуурхай хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлж ажиллахыг санууллаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%