Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Цэцэрлэг, сургуулийн удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн болж байна.

2015-08-28

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан аймаг, сумын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд аймгийн Боловсрол соёлын газраас уг зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнөөр 2015-2016 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх зорилго зорилтоо хэлэлцэн баталж цэцэрлэг, сургуулийн багш ажилчид сурагчдын дунд явагдах арга хэмжээний календарьчилсан төлөвлөгөөг хэлэлцэн батлах юм байна.

Зөвлөгөөнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар “Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогын эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн агуулга” сэдвээр илтгэл тавьж удирдах ажилтнуудаас, хөгжлийн цогц бодлогод боловсролын салбарынхны зүгээс тусгаж болох санал, зөвлөмжүүдийг хүлээн авлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%