Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ 72 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

2015-09-01

Өнөөдөр эх орны дөрвөн зүг, найман зовхист шинэ хичээлийн жилийн анхны хонх яруу сайхнаар цангинан байна. Эрдмийн өргөөндөө яарсан хүүхэд багачууд ч хөөр баяраар дүүрэн байна.Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн анхны өдөр дүүргийнхээ ерөнхий боловсролын тэргүүний 72 дугаар сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд уригдан оролцлоо. Нээлтэд мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Баатархүү, 72 дугаар сургуулийн захирал Ц.Өлзийжаргал болон багш, ажилтнууд, сурагчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийнхээ хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдэд хандаж хэлсэн үгэндээ, ”2015-2016 хичээлийн жилд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, сурагчид амьд сайхан хэлхээ холбоотой байгаасай, түүний үрээр сурах эрмэлзэл, тэмүүллээр жигүүрлэн, сургуулийнхаа нэр хүндтэй сурагч, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд болоорой” гэсэн ерөөлийг өргөлөө.  


Мөн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ сургууль, цэцэрлэгүүдийн тоог нэмэгдүүлэх, сурах орчин нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар олон ажлыг хийж хэрэгжүүллээ. 2012-2015 оны хичээлийн жилүүдэд Улс, Нийслэл, дүүргийн төсвөөс 17,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн. Тэр дундаа Дүүргийн орон нутгийн төсвөөс 3,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн гэдгийг онцлоод, цаашид дүүргийнхээ орон нутгийн төсвөөс 72 дугаар сургуулийн “Урлаг” танхимыг үлгэр жишээ тохижуулж өгөх болно гэдгийг тодотгож хэлэв.  

Дараа нь нээлтийн ёслолд оролцогчид нэгдүгээр ангид анхлан орж байгаа бяцхан сурагчдад хичээлийн хэрэгсэл гардуулан өгсөн юм. 72 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид уригдан ирсэн зочид, багш, ажилтнууд, үеийн нөхөд, аав, ээж, дүү нартаа зориулан ая дууны  дээжээ өргөн барилаа.












Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%