Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Зүүн бүсийн "Дорнод" их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд урилгаар ИТХ-ын Дарга оролцлоо.

2015-09-01

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Р.Зоригтбаатар “Дорнод” их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд урилгаар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Дорнод дээд сургууль нь 24 жилийн дараа Зүүн бүсийн төрийн өмчийн анхны Их сургууль болсонтой холбогдуулж хүний хийгээд нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх мэдлэг, боловсрол өндөртэй, тэргүүний боловсон хүчнүүдийг бэлтгэхэд анхаарч ажиллахыг нээлтийн үеэр санууллаа. 
Ийнхүү манай аймгийн төдийгүй зүүн бүсийн ард иргэдийн хүсэн хүлээсэн энэхүү бүтээн байгуулалт, өөрчлөлт нь хөгжил дэвшилд хүрэх түүчээ болох нь дамжиггүй юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%