Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

З.БАДРАХЫН ГЭР БҮЛД ӨРГӨӨ ЦАГААН ГЭРИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2015-09-03

Нийгмийн халамж, дэмжлэг хүссэн иргэдийн өргөдөл, хүсэлт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт байнга ирдэг билээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ирсэн өргөдөл, хүсэлтийг холбогдох хэлтэс, албадаар судлуулсны үндсэн дээр сургууль, цэцэрлэгт оруулах, Олон улсын байгууллагын дэмжлэгт туслалцаанд хамруулах зэргээр шийддэг юм. Иргэдийн өргөдөл хүсэлтийн зонхилох хувь нь орон байрны дэмжлэг туслалцаа хүссэн байдаг.
Тэдний нэг болох 18 дугаар хорооны иргэн З.Бадрахын гэр бүлд дүүргийн Засаг даргын гарын үсэг бүхий өргөө цагаан гэрийн батламжийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ өнөөдөр гардуулан өглөө.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%