Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр 10.00 цагаас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын танхимд хуралдана.

2015-09-08

Өнөөдрийн хуралдаанаар:
1.Нутгийн удирдлагын бодлогын хүрээнд:

1.1. Зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай
1.2. Аймгийн Хөгжлийн цогц бодлого, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн агуулга
1.3. Аймаг, бүс, улсын хэмжээнд 2015 оны 09 дүгээр сард зохион байгуулагдах ажлын мэдээлэл
1.4. Худалдан авах ажиллагааны албаны 2015 оны 09 дүгээр сард 
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажлын мэдээлэл
1.5. Тэргүүлэгчдийн урамшуулал олгох тухай
1.6. Төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай
1.7. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын тайлбарыг танилцуулах тухай
1.8. “Дорнод Сэргэлэн багачууд цэцэрлэг” ХХК-ийн газрын хүсэлтийг хэлэлцэн батлах тухай
2. Бусад асуудлын хүрээнд:
2.1.Монгол Улсын ЗГ, ОХУ-ын ЗГ-ын ажлын хэсгийн хэлэлцэх асуудалд аймгийн саналыг хэлэлцүүлэх тухай 
2.2.БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг дэх Монгол Улсын Консулын газартай хамтран ажиллах санал танилцуулах тухай
3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах:
3.1. Дорнод аймгийн бэлгэ тэмдэгт өөрчлөлт оруулах тухай асуудлын холбогдох баримтуудыг хянаж, хэлэлцэх тухай
3.2.Концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай /Найрамдал цэцэрлэгт хүрээлэн”-ийн гүүрийн байгууламж/
3.3.Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын Хөөт зөрлөгийн газрын байршлын тухай тус тус хэлэлцэнэ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%