Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"БАТШИРЭЭТЭД ҮЙЛДВЭРЛЭВ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-10-06

          2015 оны 09 дүгээр сарын 26-27-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Баянгол дүүрэгтэй хамтран "Батширээтэд үйлдвэрлэв" сүү, цагаан идээ, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа. Батширээт сум Улаанбаатар хотын Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаатай болсноор 5 дах жилдээ хамтран ажиллаж байгаа билээ.Тус үзэсгэлэн худалдаанд Батширээт суманд үйл ажиллагаа эрхэлдэг 2 аж ахуйн нэгж,  хоршооны гишүүн 12 иргэн 10 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож нийтдээ 8153000 төгрөгийн худалдаа хийсэн  байна.
          Үзэсгэлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Өргөө" кино театрын баруун талд "Хишиг" төвийн өмнөх задгай талбайд зохиогдсон ба нээлтийн арга хэмжээнд Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, МЭҮТасгийн дарга, мэргэжилтэн зэрэг сумын удирдлагууд болон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэд оролцолцлоо.
         үзэсгэлэнгийн гол зорилго иргэдийн өрхийн амжиргааг нэмэгдүүлэх бүтээгдэхүүний чанар стандартыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой бөгөөд үзэсгэлэнд Засаг даргын нөөц сангаас 450000 төгрөгийг зарцуулсан байна.

үзэсгэлэнгийн нээлт
багийн Онон багийн иргэн- Б.Дэлгэрмаа

Норовлин багийн иргэн Б.Үржмаа- буриад талх, ёпошк

Ононгийн сүү" ХХК- сүүн бүтээгдэхүүн

Онон багийн иргэн Д.Доржготов- Зөгийн бал

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%