Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ажлын ярилцлаганд орохоосоо өмнө зайлшгүй мэдэх ёстой "10 хариулт"

2015-10-16

1. Та өөрийнхөө тухай ярина уу

Ажил олгогч мэдээж таныг анх төрөхдөө хэдэн кг төрсөн, өчигдөрийг хэрхэн өнгөрөөсөн талаар тань мэдэхийг хүсэхгүй. Тэд таныг компанид хэрхэн ажиллах, компанид хэрхэн тус болох, таны туршлага, чадвар тань юу болохыг л мэдэхийг хүснэ. Магадгүй танаас таны боловсролын талаар, ер нь компанид хэрэгтэй байж болох асуултуудыг асуух болно.

2. Бид яагаад таныг ажилд авах ёстой вэ?

Ажлын ярилцлаганд орохоор өрөөний гадна олон хүн хүлээж байсан ч та өөртөө итгэлтэй, тайван байх хэрэгтэй. Таны дадлага туршлага, таны чадвар энэ компанид ажиллахад таныг хэрхэн бэлтгэсэн талаар ярь. Ажил олгогч танаас хүсэж болох ур чадвар, шаардлагуудыг нь хэл.

3. Таны хамгийн муу зан чанар тань юу вэ?

Ихэнх хүмүүс "Би аливаа зүйлийг хэтэрхий төгс байлгах гэж хичээдэг", "Би хэт их ажилладаг" хэмээн хэлдэг. Гэвч үүнийг улиг болсон зүйл хэмээн үздэг болжээ. Тэгэхээр та арай деталчилсан байдлаар ярьсан нь дээр болов уу. Жишээ нь "Би хэт их ярьдаг. Гэхдээ энэ занаа засахаар хичээж байгаа" гэх мэт.

4. Та 5 жилийн дараа хаана хүрэхийг хүсэж байна вэ?

Хамгийн гол нь ажил олгогчид тухайн ажлын байран дээр тогтвортой ажиллахыг хүсэж байгаагаа хэлэх хэрэгтэй. Зөвхөн түр хугацаанд ажиллахаар төлөвлөөгүй гэдгээ ойлгуулах хэрэгтэй.

5. Та яагаад өмнөх ажлаасаа гарсан бэ? Хэзээ гарсан бэ?

Хэзээ ч битгий өмнөх ажлын газар болоод өмнөх даргаа муу хэл. Ажилд таараагүй, тохироогүйгээ тэдний буруугаас болсон гэж бүү хэл. Аль болох эерэг шалтгааныг хэлэх хэрэгтэй. Жишээ нь өөрийн чадвараа илүү хөгжүүлэх ажлын байранд очихыг хүссэн гэх мэт.

6. Таны амьдралд тохиолдсон бэрхшээлтэй асуудлын талаар яриач. Та хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Хариултаа богино байлгаарай. Үлгэр тууж ярих хэрэггүй. Эсвэл тэднээр өрөвдүүлэх гэсний ч хэрэггүй.

7. Та хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ харьцахдаа бэрхшээлтэй учирч байсан удаа бий юу?

Энэ тал дээр аль болох эерэг хариулт өгөхыг хэрэгтэй. Учир нь ажил дээр хамтран ажиллах, багаар ажиллах маш чухал байдаг. Тэгэхээр тодорхой явдлыг дурдаад хэрэггүй. Харин "Яг тийм гэхээр тодорхой бэрхшээлтэй учирч байгаагүй. Би бүх хүнтэй найрсаг харилцаатай байхыг хичээдэг" гэх мэт хариултыг өгвөл зүгээр шүү.

8. Ажлын байран дээрх стресстэй хэрхэн зохицдог вэ?

Тэр таныг ажил дээр стресс бий болох үед хаалгаа гаднаас нь хаагаад явчих эсэхийг мэдэхийг хүсэж байгаа хэрэг. Та өөрийнхөө стресстэй хэрхэн тэмцдэг талаар бодоод, шударгаар хариулах хэрэгтэй.

9. Та ямар хэмжээний цалинг хүсэж байна?

Яг тодорхой хэмжээг хэлж байхаар ерөнхийдөө стандарт хэмжээнд нийцсэн цалин авахыг хүсэж байгаагаа хэлсэн нь дээр.

10. Надаас асуух асуулт танд бий юу?

Заавал асуух хэдэн асуултыг өмнө нь бэлдээрэй. Ингэснээр та үнэхээр тухайн байгууллагыг сонирхож байгаагаа батлах болно.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%