Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2015-10-28

             "Төлөөлөгчдийн манлайлал" сургалтыг энэ сарын 27-ноос 28-ны өдрүүдэд дөрвөн бүлэгт хуваан зохион байгуулж байна. Сургалтанд аймаг сумын ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч, Хороодын дарга , ИТХ-ын нарийн бичгийн дарга нар гээд 161 төлөөлөгчид оролцож байна. 
           Сургалтыг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний сургагч багш аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ө. Цогбадрах, Монголын баг сумдын холбооны ажилтан З. Пүрэвдулам, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Батжаргал, аймгийн ИТХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн хорооны ажилтан Д.Баясгалан нар удирдан явуулж байна.
           Аймаг сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн сэдэвчилсэн сургалт нь төлөөлөгчдийн манлайлал, Хурлын байгууллагаасаас бусад байгууллагатай харилцах хэлбэрүүд , аливаа асуудлыг хурлаар хэлэлцүүлэхээс өмнө судалгаа шинжилгээ хийх арга зүйг заах, Хурлын байгууллагын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан туршлага солилцох, орон нутгийн хөгжлийн бодлогын асуудлыг тодорхойлоход тооцоо, судалгаан суурилсан төлөөлөгчийн байр сууриа илэрхийлэх, бодлогын хорооны хурлаас гарах санал дүгнэлтийг боловсруулах зэрэгт хурлын байгууллагын төлөөлөгчид, ажилтны чадавх бэхжих юм.

                                    Г. АНИР 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%